info@moneypolofinance.mn English
info@moneypolofinance.mn
English
Мэдээ
МОНИПОЛО ББСБ-Н МЭДЭЭ, МЭДЭЭЛЛҮҮД

Олон улсын оюутан залуучуудын “Хаврын баяр” өдөрлөг

03 сарын 23, 2016 / Мэдээ бэлтгэсэн admin

Монголын Залуучуудын Холбооноос орон орны оюутан залуусыг ойртуулан танилцуулах, соёл уламжлалаа бие биедээ таниулах зорилго бүхий арга хэмжээг 2016. 02. 20-нд гурав дахь удаагаа зохион байгууллаа. Тус өдөрлөгт Орос, Хятад, Хойд Солонгос, Өмнөд Солонгос, Лаос, Вьетнам, Афганистан, Казахстан, Япон, Итали, Турк зэрэг орны оюутан залуус болон Монгол Улсад суугаа Элчин сайдын яамд болон Олон улсын байгууллагын төлөөлөл урилгаар оролцсон юм. “Хаврын баяр” өдөрлөгт оролцогчид нь орон орныхоо онцлогийг харуулсан үндэсний хувцастайгаа ирсэн бөгөөд өөрсдийн урлагийн үзүүлбэрийг сонирхуулж “Морь уралдуулах”, “Тооно туших” зэрэг Монгол тоглоом наадгайгаар баг болон хороондоо өрсөлдлөө. MoneyPolo компанийн зүгээс уламжлалт тоглоом наадгайд түрүүлсэн оролцогчдыг мөнгөн шагналаар урамшуулж, зарим гадаад оюутнуудыг шимтгэлгүй мөнгө шилжүүлэх эрхийн бичгээр шагналаа.


Түнш байгууллагууд

Холбоо барих

Утас:
Хаяг:
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,
2-р хороо, Төмөрчний гудамж,
Мөнгөт Шарга оффис, 204 тоот
Имэйл:
Веб:
Хуваарь:
Даваа-Баасан: 09:00-18:00
Бямба: 10:00-15:00
Ням: Амарна
Санал хүсэлт илгээх

Байршил харах