Монгол Улсаас БНЧУ-д суугаа ЭСЯ-ны ивээл дор “Richmon” ТББ Чех Улсад оршин суугаа Монгол иргэдийн дунд жил бүр уламжлал болон зохиогддог "Хаврын баяр" спортын өдөрлөгийг 2016 оны 3 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд Прага хотноо амжилттай зохион байгуулж өндөрлөлөө.
Европын улс орнуудад оршин суугаа Монгол иргэдийн дунд зохиогдсон ууган тэмцээн болох 20 дахь "Хаврын баяр" спортын өдөрлөгт Чех, Австри улсаас нийт эрэгтэй, эмэгтэй 55 баг хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөв. Гар бөмбөг, сагсан бөмбөг, хөлбөмбөг, ширээний теннис болон шатрын төрлөөр явагдсан спортын өдөрлөгийн нэгдсэн дүн гарахад Литомержице хотын "MGL" баг тэргүүн байранд шалгарч ЭСЯ-ны нэрэмжит шилжин явах цомын эзнээр шалгарав.
Өдөрлөгийн спортын тэмцээнүүд өндөрлөсний дараа уламжлалт үдшийн цэнгүүний арга хэмжээний үеэр тэмцээний шилдэг тоглогчид болон багийн дүнгээр медальт байрт шалгарсан багуудад Монгол Улсын Гадаад хэргийн сайдын нэрэмжит өргөмжлөлийг гардуулан баяр хүргэлээ. Тэмцээний хүндэт ивээн тэтгэгч MoneyPolo
Таны санал хүсэлтийг бид хүлээн авлаа. Баярлалаа.
Уучлаарай алдаа гарлаа. Та хуудсыг дахин ачаална уу.