Манай ББСБ нь орон сууц, хашаа байшин, тээврийн хэрэгсэл барьцаалсан 3 төрлийн зээл олгодог. Зээлүүдийн сарын хүү 3-5%, 12 сарын хугацаатайгаар олгож байна.
Орон сууц, хашаа байшин барьцаалсан зээлийн хувьд зах зээлийн үнэлгээний 70, тээврийн хэрэгсэл барьцаалсан зээлийн хувьд зах зээлийн үнэлгээний 30 хүртлэх хувьд зээлийн хэмжээг тооцож олгоно.
Тээврийн хэрэгслийг унаж явах нөхцөлтэй зээл олгодог бөгөөд жолоочийн хариуцлага болон тээврийн хэрэгслийн даатгал заавал хийлгэнэ.
Зээлийн хувийн хэрэгт хамааралтай бичиг баримт бүрдсэн, ямар нэгэн зөрчилгүй тохиолдолд өдөрт нь зээл олгоно.
“Монгол Банк”-ны журмаар зээлийг зээлээр хаахыг зөвшөөрдөггүй тул зээл чөлөөлөхгүй.
Давхар зээл авах боломжтой. Гэхдээ таны орлогын эх үүсвэр давхар зээлийн эргэн төлөлт хийх боломжтой байх хэрэгтэй.
Газрын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарсан бол барьцаална. Эзэмших гэрчилгээг барьцаалахгүй.
Зээлийн гэрээнд заасан графикт төлбөрөө хуваарийн дагуу төлсөн, барьцаа хөрөнгийг чанар байдал алдагдаагүй тохиолдолд зээлийн хугацааг сунгах боломжтой.
Шимтгэл авахгүй. Урьдчилж төлж дуусгаж болно
Таны санал хүсэлтийг бид хүлээн авлаа. Баярлалаа.
Уучлаарай алдаа гарлаа. Та хуудсыг дахин ачаална уу.